Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна

Жил бүрийн энэ өдөр дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналыг олгодог аж.
Дашрамд дуулгахад энэ шагналыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгодог юм байна.
Б.Сансар
olloo.mn