Төрийн ордны орчимд шар шохой цацсан иргэдийг торгожээ

Ээлжит бус чуулганыг эсэргүүцэн өчигдөр Төрийн ордны өмнө Ц.Мөнхбаяр тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд жагсаал хийсэн. Энэ үеэр үл мэдэх шар нунтаг бодис төрийн ордны гадаа цацсаны улмаас жагсагчдыг хүчээр тараасан билээ.

Ингээд  тэдний гурвыг нь эл асуудлаар саатуулсан юм. Харин нийслэлийн Онцгой байдлын албанынхан тус бодисыг шинжихэд барилгын шар шохой болох нь тогтоогдсон. Тиймээс эл үйлдэлд “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаярыг 25.000 төгрөгөөр торгосон байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button