Улсын заан Ц.Баярсайхан давж заалдаж байна

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан Ц.Баярсайхан бусдаас хуурамч бичиг баримт ашиглан 500 сая төгрөг залилсан хэргээр хоригдож буй билээ. Түүнд шүүхээс Ц.Баярсайхан заанд 11 жилийн хорих ял, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хураах, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл тэрбээр давж заалдсан бөгөөд өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд түүний гомдлыг хэлэлцэж байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button