З.Энхболдыг эдийн засгийн алуурчин хэмээж, гутал шидэв
Монголын эдийн засгийн чуулган хоёр өдөр төрийн ордонд болж, өндөрлөв. Чуулганы хаалтын үйл ажиллагаан дээр Монгол Улсын Их дарга З.Энхболдыг үг хэлж байхад эдийн засагч залуу ихэд бухимдсан байдалтайгаар түүн рүү давшлав.
Тодруулбал Л.Наранбаатар хэмээх залуу УИХ-ын даргыг Монгол улсын эдийн засгийн алуурчин хэмээгээд, түүн рүү гутлаа шидлээ. Энэ үед ордны хамгаалалтынхан ирж, түүнийг танхимаас дамжлан авч гарав.
Харин УИХ-ын дарга хаалтын үгээ үргэлжлүүлсэн бөгөөд залуугийн үйлдлийг сонгууль ойртсоны дохио хэмээн тайлбарлаж “Манайд иймэрхүү өвчтэй хүмүүс зөндөө байдаг юм” хэмээн хэллээ.
Л.Наранбаатарын хувьд АН-ын гишүүн, эдийн засагч нэгэн юм байна.
Б.Сансар
olloo.mn