Микронууд үйлчилгээнээс хасагдах уу

Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус явах авто замын зорчих урсгал бага байдгаас шалтгаалан бага оврын автобуснууд иргэдэд үйлчилдэг. Тэгвэл эдгээр автобуснуудын аюулгүй байдал ард иргэдийн болоод албаныхны санааг зовоох болсон юм. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй эдгээр микро автбусны насжилтийн хугацаа дууссан тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнээс хасахаар болоод байгаа юм.

 

Тодруулбал нийслэлийн иргэдэд 353 микро автобус үйлчилж байгаагаас 37 нь хүн тээврийн үйлчилгээ явуулах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, 353 микро автобус үйлчилгээнээс хасагдах юм байна. Дээрх микро автобуснууд 2003 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан тул ийн үйлчилгээнээс хасагдаж байгаа гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдэгдсэн.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2015 онд ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах журам гарсан. Тэгвэл зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн байдаг байна. Тиймээс энэ онд бүх бага оврын микроны ашиглалтын хугацаа дуусаж байгаа аж.

 

Энэ асуудал өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх байсан ч микроны жолооч нар эсэргүүцлийн жагсаал өрнүүлснээр нэг сараар хойшилж, дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон. Товлосон ёсоор өнөөдрөөс  эхлэн микронууд үйлчилгээнээс хасагдах учиртай. Тэгвэл үнэхээр микронууд үйлчилгээнээс хасагдах уу гэдэг олны анхаарлыг татаж байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button