Зарим нутгаар хур тунадас орж, хүчтэй салхи шуурга шуурна
2016 оны 4 дүгээр сарын 4-нөөс 4 дүгээр сарын 11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 4-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 4,7-8нд Алтайн уулсаар, 9-10-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-9-нд нутгийн хойд хагаст шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, нутгийн өмнөд хагаст шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы зүүн хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 11-16 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 4-5нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. 6-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орж шороон ба цасан шуурга шуурна. Салхи 6,10-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 8-10-нд ихэнх нутгаар дулаарч 9-10-нд тал хээрийн нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэвтэр хавсаргатай. 6-нд хүйтэрч Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 6,11-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 6-нд зарим газраар түр зуур 18-20м/с, 7-8, 11-нд 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-10-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 10-15 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна. 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 6,11-нд зарим нутгаар, 10-нд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16-18 м/с хүрч шороогоор шуурна. 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн хавсаргатай. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан, ялангуяа 8-10-нд шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаарна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн