Ой хээрийн түймрийн гаралтгүй байна

Гуравдугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймаг Наран сумын хоёрдугаар баг “Бага-уул Арын гуу” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг ОБГ-ын албан хаагчид нэг хоног ажилласны үр дүнд галыг бүрэн унтраалаа.

Он гарсаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан юм.

Дээрх түймэрт 2 га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай өртжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button