Тариаланчдад 50 тэрбумыг зээлээр олгохоор болжээ
Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2 хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.
Тэгвэл Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор болжээ.
Энэхүү зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-ны зүгээс тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуй нэгж, компаниудын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлээд байна. Зээлийг Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг арилжааны банкуудаар дамжуулан олгох тул тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд зээлийн материалаа бүрдүүлэн банкуудад хандах хэрэгтэй аж.
Г.Уянга
olloo.mn