Шатахууны үнэ дахин буурах эсэх хүлээлтэд хариу өгөх болсон гэв
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, шатахууны үнийг буурах эсэх талаар холбогдох байгууллагууд хамтдаа байж зөвшилцөж, шийдэлд хүрэх ёстой хэмээн мэдээлэл хийлээ.
Тус холбооны тэргүүн А.Ариунболд Шатахууны үнэ дахин буурах боломжтой хэмээн ШӨХТГ-аас мэдэгдээд хэсэг хугацааг үдчихлээ. Гэвч Газрын тосны хэрэг эрхлэх газраас шатахууны үнэ буурах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Энэ зөрүүтэй мэдээллээс болж, иргэдийн дунд төөрөгдөл үүсэхээс гадна иргэд шатахууны үнэ хэзээ буурах вэ гэсэн хүлээлт үүсгэчихээд байна. Иймээс манай холбооноос энэ асуудлыг цэгцлэх, шийдлэх олох үүднээс зохих байгууллагууд нь энэ талаар санал солилцох зөвшилцөх уулзалт хийхийг уриалан урилга хүргүүлсэн. Газрын тосны хэрэг эрхлэх газар, ШӨХТГ, мөн шатахуун импортлогч М-Ойл, Шунхлай, Петровис г зэрэг компаниудад өчигдөр албан бичгээ хүргүүлсэн. Иймээс дээрх байгууллагуудыг зөвшилцөх уулзалтад урьсныг дуулгаж байна” гэлээ.
Ийнхүү зөвшилцсөнөөр холбогдох байгууллагууд дүн шилжилгээгээ нэгтгэж, шатахууны үнийг бууруулах боломжтой юу эсэхэд албан ёсны хариу өгөх ёстой гэлээ.
Уг зөвшилцөх уулзалт маргааш 11.00 цагаас Хуульзүйн Үндэсний хүрээлэнд зохион байгуулагдах гэнэ.
Юутай ч шатахууны үнэ 15-20 хувиар буурвал, иргэд 100-сая төгрөг, газар тариалан эрхлэгчид 4-5 тэрбум төгрөг, уул уурхай 100-100 тэрбум төгрөг хэмнэх боломжтой хэмээн мэдэгдлээ.
olloo.mn