Оросын жүдочид допингийн асуудалд нэр холбогдлоо
Дэлхийн шилдэг теннисчдийн нэг ОХУ-ын Мария Шарапова допингийн асуудалд нэр холбогдож, дуулиан тарьсан. Тэгвэл ахин хойд хөршийн дөрвөн тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ.
Энэ удаад Рио-2016 олимпийн наадамд зодоглох өндөр магадлалтай жүдогийн шилдэг тамирчид хориотой бэлдмэлийн жагсаалтад багтах болсон мельдония гэх бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ.Тодруулбал Наталья Кондратьева (48кг), Екатерина Валькова (63кг), Михаил Пуляев (66кг), Денис Ярцев (73кг) нарын шинжилгээний хариу "+" гарчээ.
Б.Сансар
olloo.mn