Чуулган 15 гишүүнтэй хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид хандан “Ийм чухал хуулийн төсөл хэлэлцэж байхад 15 гишүүн танхимд байна. Үүнийг хуулийн дагуу хууль баталж байна гэхэд эргэлзээтэй байна. Ирцээ бүрдүүлж байж хуулиа хэлэлцье” гэсэн юм.

Энэ асуудлыг УИХ-ын дэд дарга дэмжиж байгаагаа илэрхийлээд гишүүдийг чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button