Чуулганы хуралдааны цагийг сунгав
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны цагийг сунгахаар болов. Үдээс өмнөх хуралдаанаар Хууль сахиулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой бусад төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин үдээс хойших хуралдаанар хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хороо, ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудаар санал хураалгаж байна. Одоогоор 89 саналаар санал хураалгаад байгаа юм.
Хуралдаан төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж дуустал үргэлжилнэ.
П.УНДРАМ
Оллоо.мн