Түрээсийн орон сууцны цахим сугалаа боллоо
“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах цахим сугалаа өнөөдөр боллоо.
'Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2 хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн.
Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцлоо.
Сугалаагаар нэрсэн тодорсон иргэдийг ТОСК-ийн цахим хуудсаар дэлэгрэнгүй мэдээлэх юм.
Б.Сансар
olloo.mn