Улаан бурхны өвчлөл хүндрэх төлөвтэй байна
Оны эхний гурван сарын байдлаар уг өвчнөөр 59 хүүхэд эндээд байгаа. Амиа алдсан хүүхдүүдийн 75 хувь нь хавсарсан суурь өвчтэй байсныг эмч мэргэжилтнүүд хэлсэн.
Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 5-нд улаан бурхнаар хоёр хүүхэд эндсэнээс хойш хүүхэд нас бараагүй гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээлж байна. Харин зарим иргэдийн хэлж буйгаар улаан бурхны нөхцөл байдал улам хүндэрч нас барсан хүүхдийн тоо 59-өөс их хэмээн хэлж байна.
Ямартай ч өдгөө энэ өвчнөөр өвчилсөн 18 хүүхэд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Улаан бурхан өвчний дэгдэлт хэдийгээр буурч байгаа ч хүндрэл их байгаа нь асуудал дагуулсан хэвээр байгааг салбар яамныхан хэлж байна.
Б.Сансар
olloo.mn