“Иргэний Зориг Ногоон нам”-ын даргаар Ц.Ганхуягийг бүртгэв
Дээд шүүх өнөөдөр “Иргэний Зориг Ногоон нам”-аас ирүүлсэн намын дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцлээ. Тус намын Их хурлаас Д.Энхбатыг чөлөөлж, Ц.Ганхуягийг намын даргаар сонгосноо бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг Дээд шүүх ийнхүү хэлэлцжээ. Ингээд “Иргэний Зориг Ногоон нам”-аас ирүүлсэн намын дарга нарыг бүртгүүлэх хүсэлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзжээ.
Ингэснээр тус нам нь дүрмийн дагуу С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нарын гурван даргатай болж байгаа аж.
П.УНДРАМ
Оллоо.мн