А аминдэмийг энэ сарыг дуустал олгоно

Улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг тавдугаар сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгоно.

Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийн уулгадаг бөгөөд

•    6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),

•    12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна.

Хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол  уулгахгүй.Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.

А аминдэмийн хүний биед үзүүлэх нөлөө:

•    Дархлааг дэмжинэ

•    Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ

•    Харааны үйл ажиллагаанд оролцоно.

Нэгээс дээш насныханд өндөр тунт А аминдэмийг эмчийн хяналтан дор уулгах ёстой байдаг аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button