АН-ын фракциуд хуралдана
УИХ дахь АН-ын бүлэг гишүүдийн ирц хүрээгүй учир өчигдөр хуралдаагүй юм. Тиймээс бүлгээ өнөөдөр хуралдуулах тов гаргасан юм. Харин эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр бүлгийн хуралдааны оронд фракцууд нь хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ-аар хүлээж авах эсэхээ ярилцахаар болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг дээрх асуудлаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах шийдэл хүрсэн. Гэвч тус намын гишүүд Цэцийн дүгнэлтээр эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж байгаагаас фракцууд нь хуралдахаар болсон аж.
П.УНДРАМ
Оллоо.мн