Н.Энхбаяр ганцаараа Цэцийн шийдвэрийг эсэргүүцээгүй

Улс төр бужигнаантай байна. Сонгуулийн хуулийг орвонгоор нь эргүүлэх Цэцийн шийдвэр тэднийг тохиролцуулж, толхилцуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Цэцийн шийдвэрийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан. Үүний дараа Н.Энхбаярын болон бусад намынхан Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж, жагссан. Н.Энхбаяр даргын хувьд багаараа УИХ-д суух хүсэлтэй учир жагсаалтыг халах хүсэлгүй байгаа гэх. Иймээс тэр Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

Гэтэл АН-ынхан Цэцийн шийдвэрээр байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт АН-ынхан бүлгийн хурлынхаа дараа мэдээлэл хийхээс татгалсан. Гэхдээ “Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан” гэв. Албан ёсны мэдээлэл хийсэнгүй. Үүнээс үүдэлтэйгээр АН-ынхан Цэцийн шийдвэрээр байр сууриа нэгтгэж чадаагүй гэх таамаг хөвөрч эхэлсэн.  Энэ таамаг ч үнэний ортой байх магадлалтай аж. АН-ынхан өнөөдөр 10 цагаас эхлэн Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх асуудлаар хуралдаж байна. Тэд байр сууриа нэгтгэж чадах эсэхийг таашгүй.

Ямартай ч Цэцийн шийдвэрийг дан ганц Н.Энхбаяр ба түүний нөхөд эсэргүүцээгүй болж таарлаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button