Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хүчингүй болгуулахаар ҮХЦ-д хандсан талаар мэдээлнэ
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Уг хуралдаанаар банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ.
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбогдох асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах талаар иргэн Б.Батбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Зээлдэгчдийн холбооноос банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт СЕХ-с Улс төрийн намуудад батламж гардуулна.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлч, эмч нар, компаниудад оногдуулах ял шийтгэл өндөр оруулсан учраас уг хуулийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар хүний эрхийн хуульчид мэдээлэл хийнэ.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Miss&Mister Deaf Mongolia” холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Сэтгэлийн дэм” сан хамтран 2010 оноос хойш сонсголын бэрхшээлтэй охид бүсгүйчүүдийн “Miss Deaf Mongolia” уралдааныг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Энэ жилийн ялагчид АНУ-д болох “Miss &Mister Deaf International-2016”, БНЧУ-д болох “Miss &Mister Deaf World-2016” тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд сүүлийн үед холбооны гишүүнчлэлийн эрхгүй, сайн дурын байгууллага, хувь хүмүүс тэмцээний нэрийг барьж иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Шинжлэх ухаан, инженерчиллийн музей байгуулах төсөлд БСШУЯ дээр гарын үсэг зурна.
12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Х.Тэмүүжин хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгааг баримттай дэлгэнэ “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас.
17:00 цагт: Морин хуурын олон улсын наадам симпозиумын хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно.