Оффшор данстай эрхмүүдийн мэдээллийг энэ сарын 9-нд цацна

Дэлхийн хэд хэдэн улс орны нэр нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансыг ил болгосон Панамын “Panama Papers” өмгөөллийн компани энэ сарын 9-нд нууц бичиг баримтуудыг олон нийтэд бүрэн хэмжээгээр ил болгохоо зарлаад байгаа. 

Олон Улсын Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум нийтдээ 21 татваргүй бүсэд байрлаж байгаа 200.000 гаруй нууц компани, сангnaн тухай мэдээллийг ил гаргаж найман дурын интернет хэрэглэгч хайлт хийн шүүж үзэх боломжоор хангана хэмээн мэдээллэсэн байна. 

Уг оффшор дансны нууц мэдээллүүд задарснаар Исландын ерөнхий сайд огцорч, Испаний засгийн газрын гишүүн сайн дураараа албан тушаалаа өгөхөд хүрсэн юм. 

Тэгвэл тавдугаар сарын 9-нд олон нийтэд ил болох оффшор данстэй эрхмүүдийн дунд Монголын  нэлээдгүй хүн байгаа гэж УИХ-ын гишүүн асан Н.Шинэбаяр  манай сайтад ярилцлага өгөхдөө дурдсан билээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button