Доналд Трамп Ерөнхийлөгчид нэр дэвших нь

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байсан сенатч Тед Круз сонгуулийн тулаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Индиана мужид болсон сунгаанд үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трампад ялагдсаныхаа дараа тэрбээр  энэ шийдвэрийг гаргасан байна.

Шат шатны сунгааны дүнд түүнд Бүгд найрамдах намаас нэр дэвших боломж  бага үлдсэнээр тэрбээр өөрийн хүсэлтээр ийнхүү нэрээ татав. Ингэснээр шоу бизнесээр танигдсан тэрбумтан Доналд Трамп нам дотроо нэр хүнд муутай ч, ирэх сонгуульд оролцох нь нэгэнт  тодорхой боллоо.

Техас мужийн сенатч Тед Круз бол Бүгд найрамдах намын дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох цор ганц оновчтой хувилбар хэмээн нэрлэгдэж байсан юм. Ямартай ч, тэрбээр нэрээ татсанаар Доналд Трампын нэг хүчтэй өрсөлдөгч үгүй болж, дараагийн Ерөнхийлөгч болоход нэг шат ойртлоо.

Монголын мэдээ

Б.Даваа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button