Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элсэнэ гэв

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элсэж байгаа тухайгаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

Тэд намаас гарах өргөдлөө өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөх бөгөөд УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ.

2012 оны давдугаар сарын 1-нд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар УИХ дахь МАН-ын бүлгээс гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа талаар мэдэгдэж байв. Тэд яг дөрвөн жилийн дараа буюу өнөөдөр МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдээлж байгаа нь энэ юм.

 

П.УНДРАМ
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button