Жүжигчин Дооёо шинэ дүрээрээ үзэгчидтэйгээ уулзана

“ДОЗ” энтертайнментийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо сүүлийн үед  кино найруулагчийн ажлыг илүүд үзэх болж гадаад оронд очин олон кино хийж үзэгчиддээ амжилттай хүргэж байсан.Тэгвэл жүжигчин маань  шинэ дүрээрээ үзэгчидтэйгээ уулзахаар болжээ.

Тодруулбал Дооёо “Нэг өдрийн дайсан” хэмээх адал явдалт инээдмийн  УСК-нд гол дүрийг бүтээжээ. Түүнтэй хамт залуу жүжигчин Г.Билэгжаргал тоглож байгаа юм байна. Уг кино тун удахгүй нээлтээ хийхээр болсон бөгөөд албан ёсны трейллэр нь цацагдаад эхэлжээ.

Дашрамд дуулгахад жүжигчин Дооёо “Помогите нам” киноноос хойш кинонд тоглоогүй байсан билээ. 

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button