Намын бүлгүүд Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар хуралдана
АН, МАН-ын бүлгүүд өнөөдөр 16.00 цагт хуралдахаар болжээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэн.
Тиймээс намын бүлгүүд Сонгуулийн хуулийг өөрчлөх, мандатаа хэрхэн хуваах талаар өөрсдийн байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон юм.
П.УНДРАМ
Оллоо.мн