ХҮН-ынхан УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээ мэдэгдлээ
Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны УИХ-н сонгуульд дангаар оролцох албан ёсны хүсэлтээ Үндэсний аудитын газраар хянуулсан мөрийн хөтөлбөрийн хамт хугацаанд нь хүлээлгэн өгсөн ч СЕХ хүлээж аваагүй талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. ХҮН , 2016 оны сонгуульд дангаар орж “эрх тэгшийн хувьсгал"’, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг зорьсон ч СЕХ-ноос тус намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-н 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн шийдвэрлэсэн байна.
Энэ талаар хэвлэлийн хуралд оролцогчид “Эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор ХҮН намыг 2016 оны сонгуульд орохгүй, АН-ыг дэмжинэ гэх мэдэгдэл гаргасан нь биднийг 2016 оны сонгуульд оруулахгүй байх гол шалтаг боллоо.Улс төрийн нөхцөл байдал бидний эсрэг байгаа хэдий ч, бид эхлүүлсэн их ажлаа дуусгаж. энэ улсыг эрх тэгш. ялгаварлалгүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллах болно. ХҮН нам 2016 оны УИХ-ын сонгуульд гишүүдээ бие даан нэр дэвшүүлнэ. Харин нийслэл, орон нутгийн сонгуульд нам дангаар оролцоно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.
Мөн энэ үеэр 2016 оны УИХ-ын сонгуульд манай гишүүд бие даан нэр дэвшиж оролцоно гэдгээ мэдэгдлээ.