10 хувийн зээлд 16000 гаруй малчин хамрагджээ

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 17199 малчин 66 тэрбум 132.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн эцсийн байдлаар 16086 малчинд 61 тэрбум 706.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.
Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.
Монгол банк