Б.Бямбасайхаан Cameron Mcrae-гаас өөр зөвлөгөө авчих хүн олдохгүй байна уу танд???

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гэгч төрийн нэр барьсан луйварчин нөхөр Азийн хөгжлийн банкнаас 35 сая доллар зээлж авсанаа юунд зарцуулав???

\

Эдийн засаг тэр аяараа уналттай, ард иргэд битгий хэл төр засаг хүртэл мөнгөгүй болоод байгаа энэ үед тасартал тансаглаж байгаа хэдэн хүн байх юм. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гэж төрийн нэр барьсан луйварчин, “Оюу толгой” компанийн сео байсан Cameron Mcrae, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар зэрэг хэдэн нөхөд угаасаа мөнгөгүй болоод байгаа эх орны минь үлдсэн жаахан сан хөмрөгийг ховх сорохоор улайран идэж уусаар байгааг харж сууж тэвчилгүй үзэг цаасаа нийлүүлэн суугаа нь энэ. 

Эднийг шалгадаг газар гэж байна уу Монголд!!!

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал асан Cameron Mcrae гэж нэг даварсан “гар” байна аа 

 

УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг Засгийн газар үүрэг болгосон билээ. Гэвч өнөөдрийг хүртэл уг тогтоолын дагуу ажиллаагүй, 57 дугаар тогтоолын зүйл заалт биелээгүй, эх оронч бус гэрээ байгуулсан тухай шүүмжлэл тасрахгүй байсаар байна. Эхнээсээ л маапаантай гэрээ болсон болоод ч тэр үү Монголын ард түмэн өдгөө Оюутолгойгоос нэг ч төгрөгийн ашиг хүртээгүй байгаа. 30 жилийн дараа ч хүртэхгүй нь тодорхой болсон. 

Рио Тинто, Айвенхоу майнз компаниуд дэлхий дээрээ том байдаг юм байгаа биз. Харин Монголын нутаг дэвсгэр дээр томорч чадахгүй гэдгийг хатуу хэлье. 

Хоёр их гүрний дунд олон зуун жил энэ том газар нутгаа хамгаалаад тогтоож бариад ирсэн юм. Ганц компанийн захиралд дээрэлхүүлээд суух ч гэж дээ бид. Нэгэн цагт Оюу Толгойн гэрээг эсэргүүцсэн 20 гишүүнийг “шуналтай юмнууд, тэд цөөнх яаж ч чадахгүй” гэж ярьж суусан нөхөр шүү дээ энэ хүн чинь.

Үүнийг нь дэлхийн бүх хэвлэл шуугиж бичиж байсан цаг саяхан  гэдгийг мартаагүй хүн олон байгаа. 

Харин энэ хүн өдгөө “Эрдэнэс Монгол” компанид зөвлөх хийж байгаа аж. 

Б.Бямбасайхаан Cameron Mcrae-гаас өөр зөвлөгөө авчих хүн олдохгүй байна уу танд???

Өдгөө Б.Бямбасайхан Cameron Mcrae-г зөвлөхөөрөө ажиллуулан өглөө, өдөр оройгүй түүний өрөөнд сууж байдаг гэнэ лээ. 

Өрөвдөлтэй ч юмаа даа Б.Бямбасайхан. 

Оюу толгойг өөрийн Рио Тинтод маш их ашигтайгаар авч чадсан энэ хүн Монголын баялагыг бидэнд ашигтайгаар зөвлөж чадах хүн мөн үү?

\

 

Энэ луйварчингаас өөр зөвлөх хийчих хүн Монголын 3 сая хүн ам дотор байхгүй байна гэж үү Б.Бямбасайхаан?

Азийн хөгжлийн банкнаас 70 тэрбум төгрөг авсаныгаа компанийн шинэчлэлд зориулахаар зээлсэн гэж ярьж байсан Б.Бямбасайхан энэ мөнгөнийхөө хэдийг нь Cameron Mcrae-д өгсөн бол…

 

Шилэн дансны хууль Б.Бямбасайхан тэргүүтэй “Эрдэнэс Монгол”-ынхонд үйлчлэхгүй байна, анхааралдаа авна уу “Шилэн Цогоо”…

\

Шилэн дансны тухай хуулийн хамрах хүрээнд төсөв зарцуулах эрх бүхий 6100 дарга хамаатай юм билээ. 

Тэдэн дундаас Б.Бямбасайхан болон “Эрдэнэс Монгол” компани шилэн данс хөтөлдөггүй аж. Төрийн нэр барьж их хэмжээний зээл авч байж, яахаараа тайлангаа тавьдаггүй юм бол эд. Энэ мөнгийг Б.Бямбасайхан тэргүүтнүүд төлөхгүй нь тодорхой. Харин ядарсан муу ард иргэд татвараараа хэдэн үеэрээ зовж байж төлнө. Энэ байгууллагыг шилэн дансаа хөтлөх тал дээр анхаарлаа хандуулаач ЭРХЭМ “ШИЛЭН” ЦОГОО.

Б.Бямбасайханг иймийг нь мэдсэн бол З.Энхболд руу оймс шидсэн Наранбаатарыг томилсон нь ч дээр байж дээ ер нь. Мань эр нэгэн цагт “намайг Эрдэнэс Монголын захирал болго” гэж З.Энхболд дээр орсон гэсэн. Харин З.Энхболд үгүй гэж хэлсэнийхээ хариуд шивэртэй оймс шидүүлж нэр хүндээ навс унагасан түүхтэй.

Бид дараагийн удаа “Эрдэнэс Монгол”-ын Б.Бямбасайхан  төрийн мөнгийг “Моннис”-ийн Б.Чулуунбаатартай нийлэн хэрхэн үрэн таран хийж байгааг үргэлжлүүлэн нийтлэх болно. 

Б.Цолмон

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button