Гадаад иргэдийн виза картыг хууль бусаар ашиглаж, хохирол учруулжээ

Эрүүгийн цагдаагийн газраас өгч байгаа мэдээллээр 1997 онд төрсөн “Т” гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, програм ашиглан мэдээ мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайтуудын серверт нэвтэрсэн байна. Улмаар 24783 иргэн, ААН-ийн мэдээллийн санг хуулбарлан авчээ. Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч программ бэлтгэсэн байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.
Мөн 1985 онд төрсөн Х гэгч нь гадаад иргэдийн виза карт ашиглан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Түүний гэрт хийсэн үзлэгээр viza картны бэлдэц болон бусдын электрон мэдээлэл хадгалах бүхийн техник тоног төхөөрөмжийг илрүүлсэн байна. Эд мөрийн баримтыг хураан авч мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Оллоо.мн