Боксчид энэ удаа медаль хүртэж чадсангүй

Сонирхогчийн боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Павладор хотод үргэлжилж байна. 23 орны 160 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 49 кг-д Б.Цэндсүрэн, 52 кг-д Ц.Мөнхбаатар, 60 кг-д Д.Эрхэмбаяр, 64 кг-д Б.Сүххуяг, 75 кг-д Ч.Ганзориг нар оролцож буй.
49 кг-д Б.Цэндсүрэн эхний тойрогт Туркменистаны Муххамедовыг 3:0-ээр ялсан ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Кыргызстаны Д.Жансейтовд 3:0-ээр дийлдсэн. Мөн 52 кг-д Ц.Мөнхбаатар эхний даваанд Ираны тамирчинг техникийн илт давуугаар ялсан ч медалийн төлөө тоглолтод Тайдандын С.Клачунд 2:1-ээр хожигдов.
Харин 60 кг-д Д.Эрхэмбаяр Туркменистаны Бердибаевд, 64 кг-д Б.Сүххуяг Кыргызстаны И.Улуд, 75 кг-д Б.Ганзориг БНХАУ-ын боксчинд 3:0-ээр тус тус дийлдэн үзэгчийн суудалд шилжив.