Цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 05 сарын 08 хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  • Баянгол дүүрэг – "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button