“Шударга ёс” эвслийн бүлэг тарлаа

Өчигдөр үдээс хойших чуулганы хуралдаан 22 цагт хуралдсан юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс албан ёсоор гарч буйгаа бичгээр мэдэгдсэнийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Мөн тэрээр бүлгийн гишүүдийн тоо нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон тул УИХ  дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн үйл ажиллагаа өчигдрөөр албан ёсоор дуусгавар болж буйг мэдэгдлээ. Хуульд парламент дахь бүлэг найм хүртэл гишүүнтэй байх ёстой гэж заасан байдаг аж.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button