Г.Уянга: Намууд манай нам шиг ирцээ бүрдүүлмээр юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09 цагаас эхлэн хуралдахаар товлосон  ч гишүүдийн ирц бүрдээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа “ТТЭНН 100 хувийн ирцтэй. Бусад намууд манай нам шиг ирцээ бүрдүүлмээр” хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга  Тусгаар тогтнол эв нэгдлийн намыг байгуулж, УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор болсон. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог Г.Уянга гишүүнтэй хамтрах болсон гэдгээ мэдэгдэж, намаасаа гарсан юм.

Харин одоогоор УИХ-ын гишүүн Л.Цог Тусгаар тогтнол эв нэгдлийн намын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button