“Хос орчлон” хүндэтгэлийн тоглолт болно

МУСТА дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар энэ сарын 9-нд “Хос орчлон” хүндэтгэлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон байна.

Саяхан БСШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн тушаалаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. СТА цол тэмдэг нь “СУИС төгссөн залуусын ромбо тэмдэг, эсвэл анхны тоглолтоо хийсэн дуучны авдаг шагнал” мэт нийтлэг ойлголт олны дунд түгж, шагналын үнэ цэнийг унагахад хүргээд байлаа. Ийм ч учраас БСШУ-ны яам залуу уран бүтээлчдэд энэ шагналыг төдийлөн олгоогүй жил гаруй болоод байсан юм.

Орчин цагийн нийтийн дууны гурав дахь үеийнхэн гэгдэх МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг нар энэ хүндтэй шагналыг ийнхүү хоёр удаагийн тоглолт, цомог, 298 удаагийн аялан тоглолтынхоо дараа авсан тул энэ цолонд хүндэтгэл үзүүлэх тухай шийдэж, Монголд анх удаа хүндэтгэлийг найр наадмын хэмжээнд биш өөрсдийнхөө юу сурсан мэдсэнээ үзэгч түмэндээ хүргэж хамтдаа баярлахаар “Хос орчлон” тоглолтыг зохион байгуулж байгаа аж. Энэхүү тоглолтонд МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг нараас гадна нэгэн үеийн залуу уран бүтээлчид, дуучид оролцож эрхэм сонсогч, эрхэм үзэгч таньтай дуу хууртай, шинэ содон сюрпризтэй хамтдаа өнгөрүүлэх юм.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button