Чуулган хаалттай хуралдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаан 09.00 цагт эхлэхээр товлогдоод байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 14.30 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Энэхүү асуудал нь хэлэлцэхэд нууцын зэрэглэлтэй олон асуудал яригдах учир чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
П.УНДРАМ
Оллоо.мн