1549 иргэнд ипотекийн зээлийг таван хувийн хүүтэйгээр олгожээ

5 дугаар сарын 5-ний өдрийн байдлаар, банкууд 5456 иргэний 337.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1549 иргэний 5%-ийн хүүтэй 73.6 тэрбум төгрөгийн, 3147 иргэний 8%-ийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна. 

Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button