Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нар "Шударга ёс эвсэл"-ийн бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэн, гарсан. Ингэснээр тус бүлэг албан ёсоор үйл ажиллагаа нь зогсоод байсан юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн байна. Ингэснээр тэд Ардчилсан намын бүлэгт албан ёсоор харьяалагдаж эхлэх юм. Одоогоор М.Сономпил нь Засгийн газарт Эрчим хүчний сайд, Н.Батцэрэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын алба хашдаг билээ.

Ийнхүү сонгуулийн өмнөх “шилжилт хөдөлгөөн” эрчээ авч байна.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button