Намууд өнөөдөр нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчээ тодруулна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд ирүүлжээ.  Харин Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 5-ны өдрөөс эхэлж байгаа юм. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хорооноос улс төрийн нам, эвслүүдэд нэр дэвшигчээ сонгохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг мөрдөж ажиллахыг хүсэж, зөвлөмж хүргүүлжээ.

Энэ дагуу АН, МАН-ынхан өнөөдөр хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших гишүүдийн нэрсийг тодруулахаар товложээ.

П.УНДРАМ

Оллоо.мн    

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button