О.Дөлгөөн: Ханьдаа баярлалаа

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр болж өнгөрсөн билээ. Тус наадмыг өнөө жил УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг өнгөлсөн гэхэд болно. Энэ жилийн Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн  хүртсэн юм. Жүжигчин О.Дөлгөөн шагнал  шагналаа гардах мөчид “Найруулагч Н.Наранбаатар, багш Н.Ганхуяг, мөн ээждээ, арыг минь дааж байдаг ханьдаа маш их баярлалаа. Би мэргэжлээ зөв сонгосон гэж боддог” хэмээсэн юм.

Жүжигчин О.Дөлгөөн  Жульеттагийн дүрд тоглох хүсч СУИС-д сонгосон тухай дурсан ярьсан байдаг. Тэгвэл тэр мөрөөдөл биелүүлээд зогсохгүй жүжигчдийн бас нэгэн мөрөөдөл  шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button