Эрэгтэй чөлөөтийнхөн Рио-2016 олимпт бүтэн багаараа оролцоно

Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт, сонгомол бөхийн хамгийн сүүлчийн тэмцээн Турк улсад боллоо. Жин тус бүрийн шигшээд шалгарсан тамирчдад олимпийн эрх олгосон тус тэмцээнд манай улсаас гурван бөх зодоглосноос сүүлчийн найдвар болон үлдсэн Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авлаа.

Эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр удаах даваануудад Косовогийн Э.Шалаг 12:6, Тажикстаны бөхийг 11:0-ээр ялсан. Улмаар олимпийн эрх, мөнгөн медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн К.Маусамыг 8:6-гаар ялж, Риог зорих эрхтэй болов.

Манай бөх аваргын төлөөх барилдаанд Румыний А.Саритовд 4:0-ээр дийлдсэн. Ийнхүү манай эрэгтэй чөлөөтийнхөн 24 жилийн дараа олимпод бүтэн багаараа оролцохоор боллоо.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button