Бороо нойтон цас орж, хүчтэй салхилж шуурна

2016 оны 5 дугаар сарын 9-нөөс 5 дугаар сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 9,12-нд нутгийн баруун хэсгээр, 10,13-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 9, 12-нд Алтайн уулсаар түр зуур  16-18м/с, 10,13-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с, зарим үед 24м/с хүрч ширүүснэ. 10-11, 13-нд сэрүүсч Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 3-8 градус  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 10-нд ихэнх нутгаар, 11,14-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст бороо нойтон цас орно, салхи зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10,13-нд нутгийн баруун хагаст, 11,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн баруун хэсгээр, 11,14-нд зарим газраар бороо нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 16-18м/с, зарим үед 20м/с хүрч ороон болон цасан шуурга шуурна. 11,14-нд сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 18-23 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 11,14-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 9-нд Арц Богдын өврөөр, 10-11,13-14нд ихэнх нутгаар 16-18м/с, зарим үед 20-22м/с хүрч шороон шуурга шуурна. 11, 14-нд сэрүүсч шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарна ялангуяа 9-10,13-нд шөнөдөө 5-10 градус өдөртөө 22-27 градус хүрч дулаарна.. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button