Х.Цагаанбаатар Г.Уянгын намд элслээ
Г.Уянга гишүүн тусдаа нам байгуулаад байгаа. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам өнгөрсөн сард бага хурлаа хийж, сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Энэ үеэр Г.Уянга гишүүн УИХ-ын гишүүн Х.Баттулга, гишүүн асан Ш.Сайхансамбуу нарыг намдаа нэгдэхэд баяртай байх болно хэмээн мэдэгдэж байсан юм. Тэд тус намд элсэх эсэх нь тодорхойгүй байгаа ч түүний намд МУГТ Х.Цагаанбаатар элсжээ.
Тодруулбал Х.Цагаанбаатар гавьяат Тусгаар тогтнол эв нэгдлийн намын анхны их хурлын содон зочдын нэг байсан бөгөөд улс төрийн шинэ хүчинг дэмжихээ хүндэтгэлийн тайзнаас мэдэгдээд байсан юм.
Б.Сансар
olloo.mn