С.Баярцогтын Хятад нэр Мr Leo Shiu
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Panama papers” багийнхан өнгөрсөн шөнө оффшор бүсэд бүртгэлтэй иргэдийн нэрийг ил болгосон. Манай улсаас 49 хүн оффшор бүсэд данстай болох нь тодорхой болсон. Тэдний дунд хэд хэдэн олны танил хүмүүс байгаа талаар манай сайт мэдээлсэн. Монгол иргэд оффшор бүсэд данстай талаар хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан юм.
Тодруулбал УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оффшор дансыг мөн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг олонд дэлгэж, тухайн үед нэлээд шуугиан тарьж байв. С.Баярцогт тухайн үед УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан бөгөөд энэ албаа өөрийн дураар өгч байсан юм. Гэвч асуудал ингээд намжаагүй юм.
Тэрбээр оффшор дансны мэдээлэлдээ Хятадын Монгол гэж бичсэн нь олны дургүйцлийг төрүүлж байлаа. Энэ талаар санамсаргүй ингэж бичсэн байна хэмээн нэг бус удаа тайлбар хэлж байсан. Гэвч түүний ингэж бичсэн нь санамсаргүй зүйл болох нь тодорхой боллоо. Учир нь С.Баярцогт зүгээр ч нэг Хятадын Монгол гэж бичээгүй бөгөөд бүр Хятад нэртэй болох нь тодорхой болжээ. Түүний Хятад нэрийг Мr Leo Shiu гэдэг аж.
olloo.mn