Хамгийн их газартай засаг ноёноор С.Од-Эрдэнэ хоёр жил дараалан тодорлоо

АТГ-аас төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд ил болгосон. Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдийн ХОМ олны анхаарлыг эрхгүй татдаг. Тэднээс дутахааргүй аймгийн Засаг дарга нарын ХОМ олны анхаарлыг татдаг билээ. Аймгийн Засаг ноёдын хувьд их хэмжээний газар эзэмших тохиолдол цөөнгүй бий. Тэдний нэг бол Дундговь амйгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ юм. Тэрбээр хоёр жил дараалан хамгийн их газартай Засаг ноёноор тодорлоо. Тухайлбал С.Од-Эрдэнэ 65 га газар эзэмших, өмчлөх эрхтэй байна аж. Харин энэ газраа 2014, 2015 онуудад үнэлүүлэхээ мартсан бололтой.
Б.Сансар
olloo.mn