Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар УИХ-д нэр дэвших боломжгүй гэв

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элссэн. Харин үүнийг МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням  МАХН-ын дүрмийг зөрчсөн гэлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар  МАХН-аас гарах өргөдлөө намын  дарга Н.Энхбаярт хүргүүлжээ. Энэ нь МАХН-ын дүрмийг зөрчсөн үйлдэл гэнэ. МАХН-ын дүрмээр бол намаас гарах, намд элсэх хүн намын анхан шатны байгууллага болох үүрт хүсэлтээ гаргах ёстой аж. Үүний дараа намын шат шатны байгууллагаар хэлэлцэж дээрх асуудлыг шийдвэрлэдэг байна. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар нь намын дүрэм зөрчсөн.

МАХН-аас албан ёсоор гарсныг нь баталгаажуулаагүй байхад МАН-д элссэн нь Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаагаа Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням хэллээ.

Тиймээс Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг харьяаны намын үүртээ хүсэлтээ гаргаж, энэ сарын 20-ны үед хуралдах МАХН-ын бага чуулганаар асуудлаа шийдүүлэх ёстой гэсэн Мөн тэрбээр МАХН-аас албан ёсоор гараагүй цагт Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар УИХ-д нэр дэвших боломжгүй гэв. Учир нь Улс төрийн намын тухай хуульд Монгол Улсын иргэн нэг намын харьяалалтай байна гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж буй гэсэн тайлбарыг өгөв.

 Мөн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг МАХН-аас гарч буйтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд намын гишүүддээ хандан, жудаггүй хүмүүсийн элдэв уран үг, худал амлалт, мөрөөдлийн бялуунд хууртахгүй байж, намдаа үнэнч байхыг хүсэн, уриалжээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button