Жижиг 76 тойргийн төлөөх тэмцэл

Гэвч бүх асуудлыг намуудын сонгууль удирдан явуулах хүн нь шийднэ. МАН-ын сонгуулийн штабаа С.Баярт хариуцуулсан. Харин АН С.Энхсайханаар толгойлуулахаар ярьж байгаа гэх.
Хамгийн сонирхолтой нь АН намаа олон удаа сонгуульд удирдан оруулсан, намын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй байх тохироог фракцууд дундаа хийж эхэлсэн гэнэ. АН-ын фракциуд сарын өмнө “Их тэнгэр”-т уулзалдаж, эв нэгдлээ ярилцсан. Гэсэн ч нэр дэвшигч тодруулах асуудлаас үүдэн тэд дахин түнжин муудаж эхэлсэн бололтой. Уг нь АН-ынхан нэр дэвшигчээ сугалаагаар тодруулахаар ярилцсан гэх. Нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа намын гишүүдэд энэ таалагдахгүй нь ойлгомжтой. Гэсэн ч франкц хоорондын хагарлыг зохицуулах хамгийн энгийн арга энэ.
2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ нийт 13 нам, 3 эвсэл илэрхийлээд байгаа.
Үүнд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн намуудын хамтарсан Эх орончдын нэгдсэн эвсэл, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намуудын “Хаан сонголт” эвслүүд тус тус хүсэлтээ хүргүүлсэн бол МАН, Монгол Консерватив нам, БНН, АН, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам, ИЗНН, ХҮН зэрэг 13 нам дангаараа сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлсэн.
Эдгээр намуудын нэр дэвшүүлэх үйл ажиллагааг тавдугаар сарын 23-наас эхэлж, тав хоногийн дотор дуусгана. Энэ зуур нэр дэвшигчийн марафон үргэлжлэнэ. Жижиг 76 тойрог бүхий сонгуулийн хуулийн хүрээнд жижиг 76-ын төлөөх тэмцэл үргэлжилсээр байна.
Оллоо.мн