Эрүүл мэнд, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх байсан ч байнгын хорооны ирц бүрдээгүй юм. Эрүүл мэнд, спортын сайдад МАХН-аас Ц.Лхагвасүрэнгийн нэрийг дэвшүүлээд байгаа юм.
Гишүүдийн зүгээс Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг яаралтай хэлэлцэхийг сануулсаар байгаа юм.
П.МОЛОР
Оллоо.мн