Сонгуулийн хуулиас бусад нь гишүүдэд хамаагүй

Байнгын хороо чуулганы хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшлогдох үзэгдэл газар авчихлаа. Өчигдөр л гэхэд гурван байнгын хороо хуралдах тов гараад байсан ч хоёрынх нь ирц бүрдсэнгүй. Тодруудбал УИХ-ын Эдийн засаг болоод Хууль зүйн байнгын хороон хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй улмаас хойшлогдож, дахин тов зарлахаар болсон. Гишүүдийн хувьд УИХ-ын 2016 оны сонгууль болоод сонгуулийн хуулиас өөр зүйлд анхаарах сөхөөгүй байгаа бололтой. Уг нь ирэх сонгуулийн жижиг 76 тойргоор явуулахаар хоёр нам санал нэгдсэн.

Харин тэд жагсаалтын 28-ыг хуваах асуудлаар ойлголцолд хүрч чадахгүй байгаа гэнэ. Иймээс байнгын хороо чуулганы хуралдаандаа ч суух “завгүй” яваа бололтой. Уг нь бол тэд өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд болоод АТГ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж “завгүй” гүйх хэрэгтэй байв. Гэсэн ч эрхэм 76-д энэ асуудал сонин биш болж таарч байна. Өнөөдөр хуваарийн дагуу дөрвөн байнгын хороо хуралдана. Гэхдээ гишүүд байнгын хорооны хуралдаа хүрэлцэн ирж, ирцээ бүрдүүлэх нь бас л эргэлзээтэй.

 

П.МОЛОР

Оллооо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button