Сургалтын төлбөрийн зээлийн журам батлагдлаа

Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Тэгвэл БСШУЯ-наас "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталжээ

Энэ талаар БСШУЯ-ы сайд Л.Гантөмөр "Оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авахад бэлэн боллоо. Өнөөдөр "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталлаа. Энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулсанаар сургалтын төлбөрийн зээл олгож эхэлнэ" гэв.

Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

olloo.mn
 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button