С.Оюун сонгуульд нэр дэвшихгүй
ИЗНН 2016 оны сонгуульд оролцох боломжгүй болсныг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн. Учир нь тус намынхан хуулийн хугацаанд баримт бичиг бүрдүүлж өгөхдөө дутуу бүрдүүлэн өгсөн аж. Уг мэдээлэл гарснаас хойш намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нарыг АН-д элсэж, сонгуульд нэр дэвших нь гэсэн яриа гараад байсан юм.
Тэгвэл уг мэдээллийг намын дарга С.Оюун үгүйсгэж, энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ. Тодруулба С.Оюун “Сонгуульд нэр дэвших үү? Гэсэн сэтгүүлчийн асуултад Дэвшихгүй ээ. Харин манай намынхан дэвшинэ” гэлээ.
С.Оюуны хувьд Геологчич мэргэжилтэй нэгэн бөгөөд 1998 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юм. С.Оюун төрсөн ах С.Зоригийн оронд 1998 онд Их хурлын гишүүн болж байсан билээ. Тэрбээр Иргэний Зориг намыг байгуулж, 2000 оны сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан юм. Энэ хугацаанд МУ-ын засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Байгаль орчны сайдаар ажилласан.