Ц.Лхагвасүрэнг ЭМС-д томилохыг дэмжсэнгүй
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар ЭМС-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.
Гэвч тус байнгын хорооны дарга Д.Батцогт “ЭМС-ын сайдад нэр дэвшигч Ц.Лхагвасүрэнг “Шударга ёс” эвслийн бүлгээс өргөн барьсан. Гэвч эвслийн бүлэг задарч одоогийн байдлаар дөрвөн гишүүнтэй болоод байгаа. Гэхдээ ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг дэвшүүлэх асуудлыг Ерөнхий сайд өргөн барьсан учраас хэлэлцэн шийдэх хэрэгтэй” хэмээлээ. Ингээд Ц.Лхагвасүрэнг ЭМС-ын сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авсангүй.
П.МОЛОР
Оллоо.мн